Widget Sample

Sunday, February 21, 2010

Цаг уурын өөрчлөлт /миний бичсэн эссэнээс/


Уур амьсгалын өөрчлөлт Монгол улсын нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлөх нь

Хураангуй

Энэхүү бие даалтын хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, түүнээс улбаатай дэлхийн байгаль орчин, монголын нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөө хийгээд авч хэрэгжүүж буй зарим арга хэмжээний талаар хөндөхийг зорилоо.

Түлхүүр үгс

· Цаг агаар

· Уур амсьгал

· Дэлхийн дулаарал

· Байгалийн нөөц

· Хор хохирол

· Нөөцийн менежмент

Сэдвийн агуулгыг ойлгохын тулд түүний түлхүүр үгсийг гүнзгийрүүлэн судлах явдал юм. Тэгэхээр цаг агаар гэдэг нь тухайн цагт, агаар мандлын тодорхой нөхцөл дэх бүх үзэгдлийн цогцыг хэлдэг. Цаг агаар нь уур амьсгалыг хэмжих үндэс болдгийнхоо хувьд цаг, өдрөөр хэмжигддэг төдийгүй түүний гол хэмжигдэхүүн болох агаарын температурын ялгаа дэлхийн өөрийнх нь зүй тогтолтой холбоотой байдаг. Учир нь нарны энергийн тусгал дэлхийн гадаргууд жигд бус туссанаас температурын ялгаа нь даралтын зөрүүг бий болгодог. Ингэснээр даралтын их багаас хамаарч агаарын урсгалын босоо чиглэл дэх өөрчлөлт салхийг үүсгэдэг. Энэ мэтчилэн цаг агаарын бусад үзэгдэл болох бороо, цас, манан зэргийг бий болгодог. Энэ тухай мэдлэгийг ЕБС-ийн хичээлээр заадгийг эргэн саналаа. Харин дэлхийн эргэлтийн тэнхлэг хэдэн зуун, мянган жилийн турш өөрчдөгдөн нарны тусгалын өнцгийг хазайлтыг үүсгэснээр дулааны энергийг өөрчлөн, уур амьсгалын өөрчлөлтийг авчирдаг байна.

Тэгвэл уур амьсгал гэдгийг [1]засгийн газрын хоорондын уур амьсгалын өөрчлөлт судлах хорооны /Intergovernmental Panel on Climate Change буюу IPCC/ тодорхойлолсноор: “Уур амьсгал гэдэг нь явцуу утгаараа бол “дундаж цаг агаар” бөгөөд үүнийг илүү нарийвчилбал сараас мянган жил, сая жилийн хугацаан дахь цаг агаарын дундаж хэлбэлзэлийн статистик үзүүлэлт юм. Дэлхийн цаг уурын байгууллага (World Meteorological Organization,WMO) нь уур амьсгалыг тодорхойлохдоо 30 жилийг, үндсэн хугацаа болгон авдаг байна. Уур амьсгалыг тодорхойлоход хэрэглэгддэг үзүүлэлт нь температур, хур тунадас, болон салхи байна. Уур амьсгал гэдэг нь өргөн хүрээгээр бол уур амьсгалийн системийн, статистик тодорхойлолтыг агуулсан төлөв байдал юм”. Эрт цагт уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өөрийнх гадаад дотоод хүч нөлөөлж өнгөрсөн түүхийн хугацаанд 4 том мөстлөг болж өнгөрсөн байдаг. Мөстлөгийн үеэр хуримтлагдсан цас ба мөс нь нарны энергийг ихээр ойлгох ба улмаар агаарын температур буурна. Галт уулын идэвхижилтээр үүссэн хүлэмжийн хий дэлхийн агаарын температурыг ихэсгэн, "мөстлөг дундын үеийг" бий болгоно. Мөстлөг явагдах гол шалтгааныг эх газрын байрлал (тивүүд нүүж шилждэг), дэлхийн орбитын өөрчлөлт, нарны энергийн өөрчлөлттэй холбон тайлбарладаг байсан бол сүүлийн 150 жилийн уур амьсгалын бүртгэл мэдээнээс харвал бүгд хүний үйл ажиллгаатай холбоотойгоор уур амьсгалын өөрчлөлт бий болоод байна. Яагаад гэхээр уур амьсгалын огцом өөрчлөлт аж үйлдвэржилтийн эрин зуунтай зэрэгцэн гарч ирсэн байгааг дараах хүснэгт харуулж байна.

[2]График 1

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f4/Instrumental_Temperature_Record.png/250px-Instrumental_Temperature_Record.png

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн дулаарал хэмээх ойлголттой зэрэгцүүлэн авч үзэж байгаа. Дэлхийн дулаарал гэдэг нь дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлнэ. Агаарын дундаж температур сүүлийн хэдэн арван жилд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч мөн үргэлжилнэ гэж үзэж байгаа болно.

Сүүлийн 100 жилийн хугацаанд Дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн бөгөөд "Уур амьсгалын өөрчлөлт судлах Засгийн газар хоорондын төрийн бус байгууллага" (Intergovernmental Panel on Climate Change - IPCC буюу ИПСС), [3]"20-р зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой юм" гэжээ.

Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны энергийн өөрчлөлт (нарны идэвхижилт), галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан. ИПСС-гийн энэхүү дүгнэлтийг Их 8 болон Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй орны Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд хүлээн зөвшөөрдөг.

Ер нь ихэнх уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгаа 2100 он хүртэлх өөрчлөлтийг анхаардаг ч, ирэх мянган жилд агаар дахь хүлэмжийн хийн хэмжээг нэмэгдлүүлэхгүй тогтвортой барихад дэлхийн дулаарал, далайн усны төвшин ихссээр л байх магадлалтай юм. Энэ талаар ч эрдэмтэд үргэлж сануулж хэлсээр байгаа.

Дэлхийн дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг уурын гоц үзэгдэлүүд ихсэж[4], хур тундсын хэмжээ өөрчлөгдөнө. Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл, зүйл зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа нь монгол орны байгаль очны тулгамдсан асуудал болж нийгэм эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буйгаар илрэлээ олж байна.

Монгол оронд хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөрс элэгдэлд орж цөлжих, ургамал бүрхэвч хомсдох явц улам бүр нэмэгдэж, шороон шуурга, түйрэн олонтоо тохиолдож байна. Энэ нь зөвхөн Монгол орноор тогтохгүй, бүс нутгийн байгаль орчны тулгамдсан асуудал болж байна.
[5]1940-2007 оны хооронд агаарын температур 2.10С-ээр дулаарсан бол уулархаг нутгаар 1.9-2.280 С-ээр, говь тал хээрийн бүсэнд 1.60 -1.70 С -ээр дулаарчээ. Монгол орны жилийн нийлбэр хур тунадас сүүлийн 68 жилийн дотор төв болон говийн бүсийн нутгаар 8.7-12.5 хувиар буурсан бол зүүн болон баруун бүсийн нутгаар 3.5-9.3 хувиар нэмэгдсэн байна.
Ийнхүү нэг улсын нутаг дэвсгэрийн хооронд цаг агаарын хэт их ялгаа ирээдүйд бий болох вий хэмээх болгоомжлолыг төрүүлж байна.

Үүнтэй зэрэгцэн монгол орны байгаль орчин нь хүний үйл ажиллагаа болон цаг агаарын өөрчлөлтийн сөрөг нөлөөний улмаас маш хурдацтай доройтож байна.Сүүлийн жилүүдэд Монгол улсын цэвэр усны хангамж багасч, хотуудын агаарын бохирдлын түвшин ихэсч, цөлжилт газар авч, нийт нутгаар бэлчээрийн талхигдал явагдаж байна. Монгол орны байгалийн нөөцийн доройтол нь хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа, газрын зохисгүй удирдлага, хууль бус мод бэлтгэл болон ан агнуур, хортой хаягдал бодисыг агаар болон усан хоолой руу хаях зэрэг хүний сөрөг үйл ажиллагааны үр дүн юм. Үүний зэрэгцээ хуулийн сул дорой хэрэгжилт нь эдгээр сөрөг ажиллагаануудын нөлөөг хэд дахин нэмэгдүүлж байна.

Үүнтэй холбоотой зарим жишээ баримтыг дурдая. БОАЖЯ-аас Монгол орны байгаль орчны төлөв байдлын 2006-2007 он тайланд бичснээр бол “2007 онд томоохон хотуудын агаар дахь хүхэрлэг хийн агууламж 2-13 мкг/м3 гэсэн судалгааны дүн гарсан байна. Мөн Улаанбаатар хотын “Нарантуул” захын орчимд азотын давхар ислийн хэмжээ хүлцэх агууламж (40 мкг/м3 )-аас 2 дахин их хэмжээтэй байлаа. Энэ нь Агаарын чанарын стандарт түвшингээс давсан үзүүлэлт юм.

Цаг уурын өөрчлөлт манай орны бүх газрыг хамарсан гэдэг доор өгүүлэх тоо баримтаас харагдах биз. [6]Улсын хэмжээгээр 2007 онд явуулсан усны тооллогоор нийт 5128 гол, горхи бүртгэгдсэнээс 852 нь ширгэсэн, 9306 булаг, шанд бүртгэгдсэнээс 2277 нь ширгэсэн, 3747 нуур, тойром бүртгэгдсэнээс 1181 нь ширгэсэн, 429 рашаан ус бүртгэгдсэнээс 60 нь ширгэсэн дүн гарсан байна. Ундны усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж, суурилуулах ажлыг 2006 онд 17 аймгийн 42 суманд 364 сая төгрөгийн, мөн 2007 онд 15 аймгийн 37 суманд 288.7 сая төгрөгийн төсөвт хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. Хэдийгээр усны нөөцийг хэвээр хадгалах нэрийтэй арга хэмжээ авч, тодорхой хөрөнгийг зарцуулж байгаа ч энэ нь голын сав газрын хөрс, ургамал бүрхэвчийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны улмаас усны горим, нөөц, чанарт үзүүлэх сөрөг нөлөөлөл багасахгүй байсаар л байна.

Түүнчлэн [7]Монгол улсын ойн сан бүхий газар 2007 оны байдлаар 19002.2 мянган га буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 12.1 хувийг эзэлж байна. Ойн сан бүхий 1357 мян. га талбайд хохирол учирсан байна.” Үүний 64% нь түймэр нэрвэгдэж, 34% нь хортон шавьжид идэгдсэн бол үлдсэн хувь нь ашигт малтмалын олборлотонд өртсөн байна. Эндээс үзэхэд нийт хохирол учирсан талбайн 68% нь хүний үйл ажиллагаатай гарсан хохирол гэж хэлж болох юм. Түймрээс учирсан хохирлын мөнгөн дүн нь 196,3 тэрбум төгрөг байгаагийн 196.0 тэрбум төгрөг нь байгаль экологийн хохирол, үлдсэн нь эд материалын хохирол учирсан байна.

Ойг нөхөн сэргээх ажилд зарцуулсан хөрөнгө ямар ч хяналтгүй урсаж, нөхөн сэргээлтийн ажил үр дүнгээ өгөхгүй байгаа нь эргээд уур амьсгалын өөрчлөлтийг нэмэгдлүүлэх үндсэн шалтгааны нэг болдог. Нөгөө талаас ойн түймэр гарах шалтгаан агаарын температурын халалтаас ихээхэн хамаарах учир уур амьсгалын өөрчлөлт өөрөө эдийн засагт сөргөөр нөлөөлөх угтвар нөхцөл болдог.

Байгалийн нөөц, баялгийн хомсдол хүний үйл ажиллгаанаас шууд хамааралтай төдийгүй байгалийн нөөц баялгийг шууд авч ашиглах, эргээд нөхөн сэргээх ажил төдийлөн сайн авч чадахгүй байгаагаас сүүлийн жилүүдэд ургамлын аж ахуй зогсонги байдалд орсон нь хүн амын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч, гадаадаас ялангуяа Хятадаас экспортлох нь манай орны эдийн засагийн үзүүлэлтийг бууруулах бас нэг шалтгаан нь болж байна. Нэг талаас ийм боловч [8]“Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 105 дугаар тогтоолоор батлуулж, уг хөтөлбөрийн хүрээнд ховор ургамлын удмын санг хамгаалах, тэдгээрийн тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, нөхөн сэргээх, үржүүлэх боломжийг судлаж байна.

Монгол орны нэн ховор 145 зүйл ургамал байдгаас 22 зүйл нь ховордож буй учир шалтгааныг зүйл тус бүрээр нь нягтлан тогтоох ажлыг хийж байна. Монгол орны нэн

ховор 127 зүйл ургамлын тархацыг ургамал газар зүйн 15 тойрогт хамаарагдах аймгуудаар ялгаж, биологийн нөөцийн үнэлгээг гаргаж, түүнд тулгуурлан хамгаалалт, ашиглалтыг зүй зохистой явуулах үндэстэй юм. Байгалийн ургамлын хамгаалалтын зөв хөшүүрэг бий болгохын тул одоо мөрдөгдөж буй хууль, дүрэм журам, стандартыг шинэчлэн улам боловсронгуй болгох мөн ховор ургамлыг тарималжуулан түүний нөөц болон генийн фондыг бий болгохыг зорин ажиллаж байгаа тухай дурсан байсан. Мөн Модлог ургамал бут загийн тарьц суулгацыг тарьж ургуулах зорилгоор Их говийн дархан цаазтай газар мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

Ургамлыг хамгаалах, зүй зохистой ашиглахын хамт экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болсон ан амьтныг агнах явдлыг багасгах нь эн тэргүүний хийх ажлын нэг юм. Манай орны хувьд Монгол Улсын засгийн газраас 1994онд “Монгол орны ховор амьтдыг хамгаалах үндэсний комисс”-ыг байгуулж, ховор, ховордсон ан амьтдыг хамгаалах, зохистой ашиглах, гадаад дотоодын төслүүдийн уялдаа холбоо үр дүнг сайжруулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн. Гэсэн хэдий ч элбэгт тооцогдох амьтан бараг байхгүйн дээр ашиг хонжоо хайсан зарим этгээдийн буу, зэвсэгт өртөж, хилээр гаргаж байгаа зөрчил тасрахгүй байгаа нь эргээд байгалийн тэнцэл алдагдахад нөлөөлж байна.


[1] Summary for Policymakers (PDF). Climate Change 2007: The Physical Science Basis. Contribution of Working Group I to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change

[2]Summary for Policymakers (PDF). Climate Change 2007: The Physical Science Basis. Contribution of Working Group I to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change

[3] Hegerl, Gabriele C.; et al. (2007-05-07). Understanding and Attributing Climate Change (PDF). Climate Change 2007: The Physical Science Basis. Contribution of Working Group I to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change 690. Intergovernmental Panel on Climate Change. “Recent estimates (Figure 9.9) indicate a relatively small combined effect of natural forcings on the global mean temperature evolution of the seconds half of the 20th century, with a small net cooling from the combined effects of solar and volcanic forcings”

[5] БОАЖЯ.Монгол орны байгаль орчны төлөв байдлын 2006-2007 он тайлан.УБ., 2007 он

[6] Мөн тэнд

[7] БОАЖЯ.Монгол орны байгаль орчны төлөв байдлын 2006-2007 он тайлан.УБ., 2007 он


Хүмүүнлэг үйлс таныг өөрчлөнө


Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол битгий алдаарай.


"Сургамжит өгүүллэг" номноос
Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтгөр нуруутай хүн байлаа. Тэрээр нэг өдөр Гамбүрг хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачны охин Фримтже гэдэг үнэхээр үзэсгэлэнтэй байжээ. Менделсон түүнд ухаангүй дурласан боловч охин айн цочирдож, хайр сэтгэлийг нь хүлээн авах бүү хэл, өөдөөс нь эгцэлж харахыг хүссэнгүй. Салахын алдад Менделсон дээд давхарт байдаг охины өрөөний үүдэнд очин бүх зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцах эцсийн боломжоо ашиглахаар шийджээ. Гэвч бүсгүй эгцэлж харахгүй хэвээр байсан учраас урам нь ихэд хугарчаа. Ингээд ярианыхаа төгсгөлд бүх хүчээ шавхан нэгэн асуултыг охиноос асуув.
-"Гэрлэлтийг ариун гэгээн үйл гэдэгт итгэдэг үү?
-Мэдээж. Харин та өөрөө итгэдэг үү?
-Тэгэлгүй яахав". гээд Менделсон ингэж хэлжээ "Эрэгтэй хүүхэд төрөхөд Бурхан түүний гэрлэх бүсгүйг нь тодорхойлдог юм. Намайг төрөхөд Бурхан надад, чиний эхнэр бөгтгөр нуруутай, намхан, тун царай муутай байх болно гэсэн юм . Тэр үед би Бурханд, эмэгтэй хүн бөгтгөр байх нь түүнд маг хэцүү байх болно. миний эхнэрийн оронд намайг бөгтгөр болгож, түүнийг хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй болгооч дээ. гэж гуйсан юм." гэжээ.
Менделсоны энэ үгийг сонссон Фримтже толгойгоо өргөн гарыг нь атган хайрыг нь хүлээн авжээ.
Энэ түүх үлгэр биш, Германы алдарт хөгжмийн зохиолч Менделсоны эмээ, өвөө хоёрын хайрын түүх юм.

Өөрийгөө таних алхам


"Өглөөний хүн" | цаг хугацааг захирах нь| номны хэсгээс
  • Өөрчлөгдөх боломжийг бүү алд
  • Өөрийн хэв маягаа олж ав
  • Өөрийн гэсэн үзэл бодлыг бий болго
  • Өөрчлөлтийг оройн цагаас эхэл
  • Бүхнийг унтах цагаас эхэл
  • Өглөөний оюун ухаан, тархиндаа нөлөөл
  • Бусадтай илэн далангүй сэтгэлээ хуваалц